СУРТАЛЧИЛГАА
“Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд УИХ-ын сонгуулийн 19-р тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж байгаа юм. Дархан хотынхон Ганболдыг ажлын байр нэмж, эдийн засаг өсгөх боломжуудаа олж харах хүн учраас дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
"Ямар ч байсан гараад юм бол юм хийх байх гэж итгэж байна. Би бол нэг асуулт асуусан. Дархан хотын гэр хорооллыг тэр чигт нь дулааны шугамд холбоосой гэж хүссэн. Энэ нь мөрийн хөтөлбөрт нь байгаа юм байна. Гоё хүн байна гоё хүлээж авч байна. Гарвал юм хийх байх. Яг үүнтэй адил тэмцэгч нар гарч ирвэл илүү аятайхан болох байх.
Бие даагчид дотор би танихгүй ч гэсэн Тордайн Ганболд гэдэг хүнийг маш их дэмжиж байна. Юугаар нь дэмжиж байгаа вэ гэвэл зорилго нь тодорхой. Хийсэн ажил нь тодорхой хамгийн гол нь хүний төлөө хүний гэсэн сэтгэлээр цалингүй гурван сар болсон үйлдвэрийг цалинтай болгож чадсан. Тэр үйлдэл нь өөрөө итгэх итгэл зүтгэх зүтгэл нь тодорхой юм. Олон нийтийнхээ санаа бодлыг сонсдог.Сонгогчдод бэлэн хоол өгөх биш хоол өгөх аргыг нь заадаг байх ёстой. Тордайн Ганболд гэдэг хүнийг бол ингэж чадна гэж бодож байна. Эдийн засгийн талаар яриад байсан зүйлүүдийг нь би урьд нь сонсож байсан болохоор миний сонгох ёстой хүн Тордайн Ганболд юм байна гэж бодсон. Урьд нь би үйлдвэрт ажиллаж байсан барилгын материалын үйлдвэрт арван жил ажилласан. Тэр үйлдвэрүүд босоод ирвэл босч ирдэггүй юмаа гэхэд шинэчлэгдвэл Дарханы залуучууд ардууд бүгдээрээ ажилтай болно. Ажилтай хүн орлоготой болно. Орлоготой хүн сайхан амьдрах бүх үүд хаалга нээгдэнэ. Ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Ажлын байрыг бий болгоход орон нутагт боломж бололцоог нь Ганболд гэдэг хүн хамгийн сайн олж харна. Түргэн шуурхай шийдвэрлэж чадна гэж боддог".
Мөрийн хөтөлбөрийг бол орон нутгийн хэмжээнд хүнд том үйлдвэр уул уурхайгаа түшиглэсэн дараа дараагийн анхан болон дунд шатны боловсруулах үйлдвэр барьж их хэмжээгээр ажлын байр бий болгох, нэмүү өртөг үүсгэх… ингэж байж уул уурхайн орлого маань нэг хэсэг бүлэглэлийн карманд ордог биш иргэд бүс нутгийнхаа хөгжилд хөрөнгө оруулалт болж дараа дараагийн түүхий эд, хөдөө аж ахуй, газар тариаландаа хөрөнгө оруулалт болж ордог. Ингэж бүтэн эргэдэг хоорондоо ийм цикл уул уурхайн салбараасаа ургаж хөгжиж гарч ирээсэй гэдэг ийм мөрийн хөтөлбөр бодлого байж байгаа.