Эрдэнэт үйлдвэрийн хаягдал овоолгыг боловсруулж катодын зэс үйлдвэрлэх “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” компани байгуулагдаад 10 жил болсон. Компанийг 2019 оны 9 сард шинэ удирдлагууд аваад үйл ажиллагаагаа эхлүүлээд газар шорооны ажил нь дуусаж байгаа энэ үед Эрдэнэт хотод АН-аас нэр дэвшигч О.Баасанхүү “Зэс Эрдэнийн хувь” компанийн овоолгыг “Ачит ихт” компанид өгнө хэмээн ил цагаан ярив.
“Ачит ихт” компанийн 25 хувь нь П.Цагааных, 25 хувь нь эхнэрийнх нь, 25 хувь нь хүүгийнх нь, 25 хувь нь охиных нь. Харин нууц эзэн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэдэг нь нууц биш болсон. 24.552 иргэний эзэмшиж буй компанийг дур мэдэн “Ачит ихт”-д өгнө мэтээр ярьж байгаа нь “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигч 24.552 иргэнийг бухимдуулаад байна.