Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
ШӨХТГ-аас хоёр ажлын хэсэг байгуулж, өнөөдрөөс эхлэн түүврийн аргаар шатахуун түгээх станцад шалгалт хийх бөгөөд бензин шатахууны жижиглэнгийн борлуулалт хийж байгаа шатахуун түгээх станцад ч мөн хийх юм. Шалгалтын үр дүнг шууд гаргах боломжгүй учир лабораторийн шинжилгээнд өгч, хариу гарсны дараа үр дүнг олон нийтэд зарлана хэмээн мэдээллээ.
Мөн шатахууны үнэ буурсан байхад такси болон өргөн хэрэглээний барааны үнэ буухгүй байгаа учир ШӨХТГ-аас албан байгууллагуудад өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах уриалга гаргасан гэж ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэллээ.