Өчигдөр /2020.04.07/ Ардчилсан нам 30 нас хүрч, баяраа нижгэр тэмдэглэв.
Ардчилсан үзэл санааг дэмжигч, АН-ын гишүүд дэмжигчид та бүхэнд ӨРӨГ медиагийн зүгээс баярын мэнд хүргэе.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ сүүлийн саруудад тасралтгүй муу рейтингтэй таван улс төрчдийн тоонд багтаж байна. Түүний анти рейтинг өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь гадаадаас Монголчуудаа авч ирж, вирус тээгч нарыг эх орондоо байлгалаа гэх агуулгатай үг хэлсэн нь үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг тэргүүлэхэд хүргэжээ.
МЭК судалгааны компанийн сар бүр явуулдаг УЛС ТӨРИЙН БАРОМЕТРЭЭР 2020 оны 3-р сард Ерөнхий сайдын рейтинг өсөж 10 онооноос 7.7 оноо авчээ. Энэ нь тухайн судалгааг явуулж эхэлснээс хойшхи дээд үзүүлэлт юм.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг 0.4 пунктээр нэмэгджээ. Учир нь Хятадад айлчилсан айчлал нөлөөлсөн байна.
Хотын дарга С.Амарсайханы рейтинг харин 0.2 пунктээр унажээ. Түүний гаргасан гэнэтийн шийдвэрүүд ард түмэнд таалагддаггүй гэж хариулжээ.
Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн намуудын рейтинг муу байгаа ч МАН-ын рейтинг бусдаасаа арай ахиу буюу 4.4 хувь, АН-ын рейтинг 3.1 хувьтай байна.