Covid-19 буюу коронавирусын идэвхижилттай холбоотойгоор дэлхийн олон улсууд эдийн засгаа хамгаалсан арга хэмжээнүүд авч байна. Манай улсын хувьд Төв банкнаас Мөнгөний бодлогын хүүг нэг функтээр буулгах, зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн төлөлтийг гурван сараар сунгах гэсэн арга хэмжээнэээс өөр дорвитой арга хэмжээ одоогоор аваагүй байна.
МҮХАҮТ-ээс танилцуулсан судалгаагаар цаашид энэ нөхцөл байдал үргэлжилбэл 250 мянган хүн ажилгүй болно гэсэн тооцоо гарчээ. Энэ судалгаатай холбоотойгоор бид Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржоос тодруулга мэдээлэл авлаа.
Сүүлийн гурван сар буюу коронавирусын идэвхижил эхэлснээс хойш ажилгүйдлийн тэтгэмж хүсч байгаа иргэдийн тоо өмнөх үеэс хэр зэрэг өссөн бэ?
Ниймгийн даатгалын байгууллагат 46 мянга орчим ажил олгогч харьцаж, сар болгон нэг сая орчим албан журмын даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаж ажилладаг.
Ажилгүйдлийн тэтгэмж олгосон байдал:
2019.2-р сард – 3300 орчим даатгуулагчид 6.1 тэрбум төгрөгний ажилгүйдлийн тэтгэмжийг
2020.2-р сард – 3700 орчим даатгуулагчид 8.7 тэрбум төгрөгний ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгоод байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:
- Тэтгэмж авсан даатгуулагчдын тоо 10 хувиар нэмэгдээд
- Тэтгэмжийн даатгалын сангаас олгосон тэтгэмжийн хэмжээ 20 хувиар нэмэгдсэн байна.
2019 онд Нийгмийн даатгалын нэг төрлийн даатгал болох ажилгүйдлийн даатгалын сангаас нийтдээ 23 мянган даатгуулагчид 43.5 тэрбум төгрөгний ажилгүйдлийн тэтгэмжийг олгожээ.
Ажилгүйдлийн тэтгэмж хүсч байгаа иргэн ямар ямар материал бүрдүүлэх вэ?
Албан журмын даатгал төлсөн иргэд ажилгүйдлийн тэтгэмж авна.
- Тухайн даатгуулагч ажил албан журмын даатгуулагч буюу ажил хөдөлмөр эрхлээд, цалин хөлс аваад, ажил олгогч байгууллага нь нийгмийн даатгалын байгууллагат албан журмаар тайлангаа өгөөд явсан хугацаа бол ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд орж тооцогддог.
- Ажилгүй хүмүүс сайн дурын даатгал гэж төлдөг. Сайн дурын даатгал төлсөн хугацаанд тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчин гэсэн гурван төрлийн даатгал ордог.
- Албан журмын даатгуулагчийн хувьд эдгээр гурван даатгал дээр нэмээд эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал гэсэн таван төрлийн даатгал төлдөг гэсэн үг.
- Ажилгүйдлийн тэтгэмж авах гэж байгаа иргэд сүүлийн 24 сар буюу хоёр жилээс доошгүй хугацаагаар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн, түүн дотроосоо ажлаасаа чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн есөн сар нь тасралтгүй энэхүү даатгалыг төлсөн тохиолдолд ажилгүйдлийн даатгалын сангаас ажлын 76 хоног буюу календарын хугацаагаар 110 хэд хоногийн тэтгэмжийг авдаг.
- Мөн тухайн даатгуулагч хэдэн жил шимтгэл төлсөн бэ гэдгээсээ шалтгаалаад бодогдох тэтгэмж нь өөр өөр байна. 5 хүртэлх жил шимтгэл төлсөн даатгуулагчийн хувьд сүүлийн гурван сар авсан цалингийн дундажын 45 хувиар,5-10 жилтэй бол 50 хувиар, 10-14 жил бол 60 хувиар, 15аас дээш жил шимтгэл төлсөн бол дундаж цалингийн 70 хувиар тооцож тэтгэмж авна.
- Тухайн даатгуулагч ажлаас гарсан тушаал гарснаас хойш 14 хоногийн дотор тэтгэмж авах хүсэлтээ тавих хэрэгтэй.
Ажлаас чөлөөлөгдснөөс 14хоногийн дотор тэтгэмжээ хүсч ажлын 76 хоногийн тэтгэмж авах боломжтой.