Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ анх удаагаа Токио-2020 наадам цуцлагдаж магадгүй талаар ам нээсэн байна. Хэрэв Токио- 2020 наадам товлогдсон хугацаандаа эхэлбэл ирэх долдугаар сарын 24-нээс явагдах юм.
Сүүлийн үед дэлхийн улс оронд вирусийн өвчлөл огцом нэмэгдэж, Олимпийг нэг жилээр хойшлуулах саналыг тамирчид хүргүүлсэн билээ.
Олон Улсын Олимпийн хороо ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Олимп болох эсэх шийдвэр дөрвөн долоо хоногийн дотор эцэслэн шийдэгдэнэ” гэсэн аж.
Шинзо Абэ “Хамгийн чухал зүйл нь тамирчдын эрүүл мэнд. Нөхцөл байдал улам хүндэрвэл Олимпийг цуцлахаас өөр сонголт байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.