Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Шинэ төрлийн коронавирусын халдвартай нь тогтоогдсон Франц улсын иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тэрээр гуравдугаар сарын 2-нд манай улсад ирж, 7-нд тусгаарлагдан, 10-ний өдөр шинжилгээний хариу эерэг буюу вирусийн халдвартай болох нь тогтоогдсон. Гуравдугаар сарын 12-нд ЭМЯ-аас мэдээлэхдээ “түүний сэтгэл санаа тавгүй, биеийн байдал хүндэвтэр байгаа” гэсэн бол өнөөдөр түүний биеийн байдал сайжирч, ханиалга намдсан хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.
Мөн эмчилгээ хийж буй эмч нар тус өвчтөнд Монголчуудын түүнд зориулж буй эерэг сэтгэгдэл, захиаг уншиж өгч байгаа, энэ нь ч багагүй туслалцаа үзүүлж буй хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү уламжиллаа.