Гуравдугаар сарын 8-нд ЭМЯ мэдээлэл хийснээс хойш шинээр зургаан улсад Covid-19 буюу коронавирусын халдвар бүртгэгдсэн. Ингэснээр халдварын тохиолдол илэрсэн улсын тоо 105 боллоо.
Коронавирусын Европ дахь голомт болоод буй Итали улсад халдварын тохиолдол буурахгүй байгаа нь олны анхаарлыг их татаж байгаа аж. Мөн Иран, Итали улсад нэг өдрийн дотор 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Иргэдэд халдвар авсан улс уруу аялахгүй байх, онгоцоор зорчихгүй байхыг анхааруулж байна хэмээн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
Ташрамд дурдахад, ДЭМБ-аас вирусийн эсрэг хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргасан. Манай улс худалдан авалт хийж байгаа. Харин вирусийн тархалт өндөр байгаа зарим улсад эмчилгээний тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байгаа аж.