Skip to content
Нийтэлсэн:
Админ 2020.03.06 16:28
“Vitality Running World Cup” гүйлтийн тэмцээнд Монголын гүйгчид өчигдрөөс нэгдэж эхэлжээ. Дэлхийн 181 орны гүйгчдээс манай улс багийн дүнгээр наймдугаар байрт бичигдэж байна. Тэмцээнд оролцогчид цахимаар бүртгүүлж өрсөлдөх бөгөөд тамирчин бүрийн гүйсэн гурван км бүр НҮБ-ын Хүүхдийн санд нэг ширхэг вакцин болон хандивлагдана. Тэмцээний эхний шат нь энэ сарын 5-11-ий 24:00 цаг хүртэл өрнөх бөгөөд 11-нээс шигшээ 16 орны гүйгчид тэмцээнээ үргэлжлүүлэх дүрэмтэй аж. Тухайн улс 13-аас дээш насны 30 минутанд гурван км-ээс дээш зам туулсан 600-аас дээш оролцогчидтой байх юм байна. Нийт оролцогчдын тоог тухайн улсын хүн амын тоотой харьцуулж эцсийн дүнг гаргах юм. Мөн энэ хугацаанд нийт оролцогчдын гүйсэн км-ыг тооцон шалгуулах юм.
Go to Top