Кёкүшүзан Д.Батбаяртай холбоотой бичлэг цахим хуудсанд тарсан билээ. Харин өнөөдөр Кёкүшүзан Д.Батбаярын өмгөөлөгч б.Оюунболд "2019 оны сүүлээс эхлэн Кёкүшүзан Д.Батбаярын эсрэг янз бүрийн худал мэдээлэл цацагдах болсон Энэ жил сонгуультай учир хүмүүс санаатайгаар нэр төрийг нь сэвтээх, харлуулах зорилгоор хийж буй ажил гэж үзэж байна. Тус бичлэгийг тараасан хүн нь Ц.Алтанцог гэх өмнө нь залилангийн хэргээр шоронд ял эдэлж нэгэн. Ц.Алтанцог гадаадад амьдарч байгаад 2019 онд Монголд орж ирсэн. Мөн найзуудтайгаа уулзахдаа өвчтэй хэмээн эмчилгээний мөнгө авах үедээ тэр бичлэгийг хийсэн." хэмээв.
"Кёкүшүзан Д.Батбаярт холбоотой гэх бичлэгт хэлсэн үг бүр нь худлаа. Д.Батбаяр тийм зүйл огт яриагүй харин Ц.Алтанцог ярьсан болгож эвлүүлсэн байна" гэлээ