АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөх Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд 3-р сарын 2-нд “Эрдэнэс Таван Толгой ХК 30 хувиа хувьчлах гэж байна. УИХ-ын 73-р тогтоолын дагуу хувьчлах болсон, коронавирусийн үеийг далимдуулж ийм нууц хувьчлал явлаа” гэсэн утга агуулга бүхий лайв хийжээ. Түүний яриад байгаа УИХ-ын 73-р тогтоолыг үзвэл тогтоолын эхэнд
1/Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”, “в”-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх гэжээ. Өөрөөр хэлбэл хөрөнгийн биржээр арилжаална гэдэг нь олон улсын хэллэгээр бол IPO гаргана гэсэн үг юм.
IPO-г Монголоор утгачилбал “Олон нийтэд хувьцаагаа анх удаа санал болгох” гэсэн үг юм. Олон нийтэд гэдэг нь Хөрөнгийн биржээр дамжуулан худалдах гэж ойлгож болно.
IPO-г компаниуд бизнесээ өргөжүүлэх, зарим тохиолдолд эхлүүлэх, өр төлбөрөө төлөх хөрөнгийг босгох зорилгоор гаргадаг. IPO гаргах үйл ажиллагааг олон улсад бизнес эрхлэгчид, компаниуд маш соргогоор ашигладаг.
IPO ГАРГАХЫН ДАВУУ ТАЛ
Зах зээл дээр өндөр үнэлэгддэг: Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн үнэлгээ ХХК-аас илүү өндөр байдаг. Учир нь компанийн үйл ажиллагаа, санхүү, удирдлагын мэдээлэл нь олон нийтэд ил тод байдаг учраас хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлж, зах зээл өөрөө танай компанийн хувьцааны бодит үнэлгээг тогтоодог. Хугацаагүй, зардал хэмнэх Хувьцаа худалдан авсан хөрөнгө оруулагч зээлдэгч бус, хувьцаа эзэмшигч болдог учраас компаниас хүүгийн төлбөр нэхэхгүй, эргэн төлөх хугацаа байдаггүй.
Компанийг илүү хүчирхэг болгодог Хувьцаа эзэмшигч бүр хамтран компанийг илүү өргөжүүлэн томруулахаар ажиллах болно.
Дахин санхүүжилт татах Хувьцаат компани дахин хэдэн ч удаа нэмэлт хувьцааг зах зээл дээр гаргаж хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татаж болно.
Компанийн сайн засаглал, сайн имидж бий болно Нэг, хоёр хүний эзэмшлийн бус хэдэн зуун хүн компанийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн чухал шийдвэрүүдийг хамтаар гаргадаг. Сайн засаглал нь хөрөнгө оруулагчдыг соронзон мэт татдаг.
Компанийн менежмент сайжирна Компанийн хувьцаа эзэмшлээр дамжин менежментэд гадаад, дотоодын чадварлаг экспертүүд орж ирэх боломжийг бүрдүүлнэ.
З.Энхболд даргаа хувьчлал, IPO хоёр тэнгэр газар шиг ялгаатай.