Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газар коронавирусээс сэргийлэх талаар ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, олон нийтэд мэдээллээ.
Хуралдаанд гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Урд хилээс нисэх онгоц болон төмөр замаар аль ч улсын иргэн нэвтрэх боломжгүй. Өнгөрсөн 14 хоногийн турш Монгол Улсын хилээр БНХАУ-ын иргэнийг нэвтрүүлээгүй. Харин 6000 гаруй Монгол иргэн ирсэн. Маргаашнаас эхлэн хилийг бүрэн хаахаар шийдвэр гаргасан" хэмээв.
Мөн маргаашнаас эхлэн Монгол Улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх эсэхийг Гадаад харилцааны яам шийдэх аж.