Д.Дэмбэрэл: С.Баярцогт хэний талд ажиллаад байна вэ

“Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд өчигдөр ИЗНН-ын дарга Ц.Ганхуягийн зөвлөх боллоо. Энэ талаар Т.Ганболдоос тодруулахад “Миний хувьд зөвлөх болсон, гэхдээ энэ нь ИЗНН-ын гишүүн болсон үг биш юм. ИЗНН Шинэ нам, МАХН-ын алинтай нь эвсэхээ шийдээгүй байна. Нам байгуулах хүсэлтийг минь Улсын дээд шүүх бүртгээгүй. Тиймээс ирэх сонгуульд ямар эвслээс дэвших үү, хуваариа нэр дэвших үү гэдгээ бодож байгаа” гэлээ.






