“AFC CUP – 2020” тэмцээний урьдчилсан шатанд Улаанбаатар сити баг, Тайваний “Тайпауэр” багтай учраа тааран тоглохоор сугалаа таарсан юм. Хуваарь ёсоор хоёр багийн эхний тоглолт Монголын Хөл бөмбөгийн Холбоонд явагдах байсан ч цуцлагдсан билээ.
Учир нь БНХАУ-д гарсан короновирусын тархалт газар авсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газар нэгдүгээр сарын 31-ны өдөр хуралдаж, гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон. Тиймээс Тайпауэр багийн тамирчид Монгол улсын хилээр орж ирэх боломжгүй болсон юм.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол улсын иргэдийг БНХАУ-д зорчихыг хориглосон билээ. Тиймээс Улаанбаатар Сити клубийн тамирчид ч Тайвань улсад зочлон тоглох боломжгүй болсон.
Азийн Хөл бөмбөгийн Холбоо хоёрдугаар сарын 4-ны өдөр буюу өнөөдөр шуурхай хуралдааныг зарласан бөгөөд тус хурлаар “AFC CUP 2020” болон “Азийн Аваргуудын Лиг”-ийн зүүн бүсийн тоглолтуудтай холбоотой асуудлуудаар хэлэлцэхээр болсон байна.