Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Зэвсэгт хүчний 017 дугаар анги, Алдар спорт хорооны тамирчин Э. Ариунтунгалаг 23 настай бөгөөд биатлоноор 2019 оны зургадугаар сараас хичээллэж эхэлсэн. Монголын цанын үндэсний шигшээ багийн тамирчин юм.
Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгажуулагч мэргэжилтэй төгссөн тэрбээр Италийн Разун-Антерсельба хотод болох биатлоны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох болзол хангасан байна. Ингэснээр Монгол хүн түүхэндээ анх удаагаа биатлоны ДАШТ-д өрсөлдөхөөр болжээ. Өмнө нь Францын Гернобилийн өвлийн олимпийн наадамд Б. Дамдинжав орж байсан түүхтэй.