Сенсаациар дүүрэн бас нэгэн долоо хоног ард үлдлээ
Манай Монголд ийм их үйл явдал болоод байна уу, сошиал хэрэглээ ихдээд ингэж их мэдээ, сенсаацинд автаад байна уу, эсвэл бид бухимдалтай болохоор гарсан мэдээ бүрийг сенсаацилж хүлээж авч байна уу?
Өнгөрсөн долоо хоногийн сенсаациудаа эргэн санацгаая
Даваа гарагт:
- Ням гарагт нь УИХ-ын гишүүдийн казино тоглож байгаа бичлэг тарж, дээр дооргүй л бухимдаж сенсаацлилаа. Тус бичлэгт гарсан гишүүд Казино ороод л гардаг газар, Бид тоглох гэж бус судлах гэж казино орсон зэргээр өөрсдийгөө хаацайлсан сенсаацитай мэдэгдлүүдийг хийж дэвэргэлээ.
- Допингтой аварга Э.Оюунболд цагаан сараар барилдана гэнээ барилдуулмаарүй байнаа гэсэн бас нэгэн сенсааци.
Мягмар гарагт:
- Бид уучлахгүй хөдөлгөөнийхөн Хуульзүйн яамны дарга нарын үнэтэй тохижуулсан өрөөг үзье гэж очоод баривчлагдлагдсан сенсааци
- Цагдаагийн хурандаа нар авилга авсан талаархи мэдээлэл гарсан сенсааци
- Хажуугаар нь урд хөршид газар аваад байгаа коронавирусын халдварын тархалт өдөр бүр нэмэгдэж ойрхон байгаа биднийг айдаст автуулж байгаа сенсааци.
- Хөвсгөл аймагт 14 настай хүү өөрийгөө боомилжээ, Орхон голд гурван иргэн амиа алдлаа.
- Н.Номтойбаяр гишүүний зодооны бичлэг ил болсон сенсааци
- Согтуу жолооч осол гаргаж гурван хүн бэртсэн сенсааци
Лхагва гарагт:
- Талийгаач П.Батхүү агсны гэр бүл хэвлэлийн хурал хийж ноцтой мэдээлэл хийж, талийгаачийн зургийг дэлгэлээ.
Пүрэв гарагт:
- Коронавирусын халдварын шинж тэмдэгтэй хүмүүс хилээр орж ирлээ. ХӨСҮТ дээрээс авч явж шинжилгээ хийж байна, түгшүүр..
Баасан гарагт:
- Н.Номтойбаяр намайг алуурчин болгож харагдуулж зохион байгуулалттай ажил хийгдээд байна.
- ЭМЯ-аас тайван бай, коронавирусээс болж хил хорио тавихгүй, сургууль цэцэрлэг хаахгүй гэсэн улсын Онцгой комисс яаралтай хуралдлаа.
Ганцхан долоо хоногийн ажлын өдрүүдэд болсон онцгой сенсаациуд. Дээрхи сенсаациудыг мэдээгүй хүн алга, шуугиагүй нохой ч алга. Эерэг сайхан үйл явдлууд ч бас олон болсон ч дээрхи дуулиануудад дарагдчих юм.
Та ядрахгүй байна гэж үү? Энэ их сенсааци, түгшүүр дунд стресстэхгүй байна гэж үү? Хорвоо бүхэлдээ түгшүүртэй болчихсон юм шиг тайван суух ч арга алга.
Бидний оюун санаа, сэтгэлзүй эрүүл байж чадаж байгаа юу?
Сайн муу мэдээлэл, сенсаанци хүний тархинд яаж нөлөөлдөг, бид оюун санаа, сэтгэлзүйгээ хэрхэн эрүүл авч үлдэх талаар “Сэтгэл судлалын үндэсний хүрээлэн”-гийн Гүйцэтгэх захирал, сэтгэлзүйч Б.Ууганцэцэгээс зөвлөгөө авлаа
1. Манай нийгэм, улс төрд өдөр бүр л олон сенсаацитай үйл явдлууд болж, түүнийг нь маш олон мэдээллийн хэрэгслүүд, сошиал орчин давалгаалан хүргэдэг. Энэ нь энэ нийгэмд амьдарч байгаа иргэдийн сэтгэлзүй, оюун санаанд яаж нөлөөлж байгаа вэ?
Мэдээлэл нь хүний сэтгэл санаа, үзэл бодол, хандлагад шууд нөлөөлөл үзүүлж байдаг хүчтэй зүйл. Мэдээллийг бид уншиж, харж, сонсож хүлээн авдаг. Хүн бүр тус бүртээ дэлгэцгүй (ухаалаг утас, компьютер) байхад хязгаарлагдмал хүрээнд мэдээллийг авдаг байсан. Харин одоогоор өөрийн хүссэн мөн хүсээгүй (хогон мэдээлэл-өөрт хэрэглэгдэхгүй, зөвхөн сэтгэл санааны хямрал үүсгэх) мэдээллийг хязгааргүйгээр авах боломжтой болжээ.
2. Оюун санаа, сэтгэлзүйгээ бид яаж хамгаалж, эрүүл байлгах вэ?
Иймээс
1. Ямар мэдээллийг авах гэж байгаагаа нягтлах
2. Өөрийнхөө мэдээлэл авч байгаа сувгуудаа нягтлах
3. Мэдээллээ хязгаарлах
Шалгагдаагүй мэдээллийг нэг нэгэндээ дамжуулахгүй байх. Амьд харилцаа үүсгэж өөрийнхөө амьдралд анхаарлаа илүү хандуулах.
3. Өөрийгөө стресст автаад байгааг яаж мэдэх вэ?
Стресс бухимдал олон шинж тэмдэгээр илэрдэг. Танин мэдэхүй, зан үйл, бие махбодийн гэсэн хэлбэрээр. Тухайлбал: анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, бусадтай харилцахад бэрхшээлтэй байх, өөртөө итгэлгүй болох, нойр муудах зэрэг.
4. Mental Health гэж юу вэ? Яаж дархлаа тогтоох вэ?
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь өргөн хүрээг хамардаг ойлголт. Сэтгэцийн эмгэггүй, сэтгэл зүйн тайван тогтвортой бөгөөд эрүүл саруул байдлыг хэлдэг. Сэтгэл зүйн хувьд эрүүл саруул, хэвийн тогтвортой сэтгэл зүйтэй байхын тулд эрүүл амьдарлын хэв маягтай байх хэрэгтэй.
Үүнд: ажил амьдралын тэнцвэрт байдлаа хангах, хоногт 6-8 цаг тогтмол унтаж амрах, амьд харилцааг эрхэмлэх, ухаалаг утастайгаа харьцах цагаа хянах, багасгах, дасгал-хөдөлгөөн тогтмол хийх зэрэг нь бидний сэтгэл санаанд эергээр нөлөөлдөг.