П.Батхүү агсаны гэр бүл хэвлэлийн бага хурал хийж талийгаачийн үхэлтэй холбоотой хэд хэдэн мэдээллүүдийг дэлгэсэн.
Харин үүнтэй холбоотойгоор УИХ-ийн гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /1.24/ Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавт гомдол хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Гомдолд:
2019 оны 11 дүгээр сарын 11-ний №31 /737/ дугаартай “Ноцтой мэдээ” сонинд “АПУ-гийн Г.Батхүүтэй ширүүн маргалдаж буй 13 секундийн бичлэг УИХ-ын гишүүн номтой баярыг шорон руу түлхэж мэдэх нь ээ” гарчигтай нийтлэл тавигдсан ба миний зүгээс үнэнд үл нийцэх энэ нийтлэл хэний захиалгаар , ямар зорилгоор бичигдэв гэдэгт анхаарлаа хандуулж судалж эхэлсэн.
Миний бие энэ хугацаанд дараах мэдээллүүдийг олсон болно. Үүнд :
2019 онб 10-р сард “АПУ” компаниас эдийн засгийн хамаарал бүхий этгээд “Ж” гэгч “Номтойбаярыг гүтгэх гэрч хайж байгаа”,
2019 оны 11 дүгээр сарын эхээр иргэн “Г” түүний найз болох цагдаагийн байгууллагад ажиллаж байсан “Г”-ээр дамжуулан холбогдсон нэгэн хүнд одоогоор нэр нь тодорхойгүй….”АПУ”-гийн Батсайхан тус болох хүнийг нэг тэрбум төгрөгөөр шагнана гэсэн Батсайхан тус болох хүнийг нэг тэрбум төгрөгөөр шагнана гэсэн” байсан зэрэг мэдээлэлүүд байна.
Тиймээс дээр дурдагдсан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулна. Намайг зохион байгуулалттайгаар “алуурчин” болгож харагдуулж байна гэжээ.