Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Австри улсын Инсбрук хотод дэлхийн ахмадын өвлийн спортын наадам болж байгаа бөгөөд манай улсаас шорт трек, тэшүүр, цана, хоккей гэсэн төрөлд 17 тамирчин өрсөлдөж байна. Гурав дахь удаагийн наадмын гүйлтийн тэшүүрийн 3000 метрийн зайд Монгол Улсын тамирчин Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртэж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Тэрбээр тус наадмаас медаль хүртсэн Монголын багийн 12 дахь тамирчин болж байгаа бөгөөд II дугаар наадам Канадын Квебек хотод болоход манай мастерууд дөрвөн алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байв. Харин шорт трекийн багийн төрөлд манай тамирчид шагналт байрт орсон нь урд хожид гараагүй өндөр амжилт билээ. Энэ наадамд 60 орны 3000 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм.