Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
ОХУ-ын Улан-Үдэ хотод сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тэмцээнд манай улсаас дөрвөн баг оролцоход U15 насны ангилалд Б.Чинзориг дасгалжуулагчтай хоёрдугаар баг алт, Д.Отгонбаатар дасгалжуулагчтай нэгдүгээр баг мөнгөн медаль хүртжээ. Харин U13 насны ангилалд Т.Очирпүрэв дасгалжуулагчтай нэгдүгээр баг мөнгө, Н.Лувсанрэнчин, Д.Чагнаадорж дасгалжуулагчтай хоёрдугаар баг хүрэл медаль хүртэв. Тэмцээний шилдгийг шалгаруулахад 15 насны ангилалд Т.Тэмүүлэн, Б.Баяржавхлан, 13 насанд М.Мэргэн, Б.Хүслэн нар шилдэг тоглогч болов. Хойд хөршид гялалзсан амжилт үзүүлсэн бяцхан сагсчид маань өнөөдөр эх орондоо ирэх юм.