Танилц: “Бодь”-ийн оффтейк гэрээг хянах түр хороо байгуулж, сонсгол хийхийг дэмжсэн гишүүд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргалаа. Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэхээр болж байна. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй шийдвэр ийнхүү гарчээ.
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ-нд албан тоотоор хүргүүлсэн юм.
Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг сунгах саналыг хүргүүлсэн. Үүний дагуу өнөөдрийн хуралдаанаар сунгах шийдвэри йг ийнхүү гаргалаа.








