П.Сайнзориг: АМНАТ-ын орлогыг орон нутагт нь үлдээх нь зүйтэй
МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга он солигдох мөчид мэндчилгээ дэвшүүлэхдээ нэгэн гэнэтийг шийдвэр дуулгасан. Тухайн шийдвэр нь "Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг та бүхэндээ дуулгаж байна" гэсэн юм.
Тэтгэврийн зээл тэглэгдэх хүртэл дараах процесс болно.
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар багтдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ШИЙДВЭР бус ЗӨВЛӨМЖ гаргадаг. Зөвлөмж гарснаар тэтгэврийн зээл тэглэгдэхгүй. Шийдвэр гэхээр олон нийтэд шийдвэрлэчихсэн юм шиг хүлээж авч энэ шийдвэрт харъяалагдах хүмүүс баярлаж сууна. Энэ шийдвэр хэрэгжих эсэх нь УИХ-аас батлах хуулиас шалтгаалах юм.
- Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг батлахын тулд хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцэж НИЛЭЭН хугацааны дараа батлана. Батлагдах эсэх нь харин баталгаатай биш.
- Тэтгэврийн зээл тэглэх санхүүгийн эх үүсвэр Салхитын мөнгөний орд хэрхэн эдийн засгийн эргэлтэнд орохоос хамааралтай. ҮАБЗ-ийн үзэж байгаараар Салхитын мөнгөний ордоо барьцаалж олон улсаас БОНД босгож эдийн засгийн эргэлтэнд оруулах ажээ.
- Гэтэл Салхитын мөнгөний ордны асуудал одоог хүртэл шүүх дээр ШИЙДВЭРЛЭГДЭЭГҮЙ байгаа аж. Хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой бус.
- Олон нийтийн өмчийг захиран зарцуулах эрх УИХ-д л байдаг. УИХ зээлийн хүүтэй нийлээд 900-аад тэрбум төгрөг буюу нэг их наяд төгрөгийг 250 орчим мянган зээлтэй иргэдийн эрх ашигт нийцүүлэн батлах уу? Энэ төсвөөр эсвэл илүү далайцтай асуудлыг шийдвэрлэж болох уу?
- Хэрвээ тэтгэврийн зээлийг тэглэх 900-аад тэрбум төгрөг /зээлийн хүүтэй нийлээд/-ний урсгал эдийн засагт орж ирэх нь инфляцийг савлуулж бидний түрийвчинд байгаа мөнгийг үнэгүйдүүлэх болно гэж эдийн засагчид ярьж байна.
Шийдвэрлэгдэх эсэх нь эргэлзээтэй, хүчээр шийдвэрлэгдсэн ч хугацаа их авах асуудлаас болж сургаар нь эдийн засаг хэлбэлзэж, хамгийн ойрхондоо цагаан сарын баярын наана нь ахмадууд тэтгэврийн зээл авч чадахгүй хоцорч байна.