Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн баярын хүрээнд "Олноо өргөгдсөн 108" практик буудлагын тэмцээн болж, олон шилдэг тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдөв. Тав дахь удаагийн тэмцээнд "Desert tech 6.5CM" зэвсгээр өрсөлдсөн Монгол Улсын заан Баттулгын Соронзонболд алтан медаль хүртэж, "Rem700 PCR 308 win" зэвсгээр өрсөлдсөн Д.Наранбаатар удаалж, "Savage10B 6.5CM" зэвсгээр өрсөлдсөн Б.Даваажав гуравлалаа. Улсын заан Б.Соронзонболд нь практик буудлагын спортоор хичээллээд удаагүй ч оролцсон тэмцээн бүртээ өндөр амжилт үзүүлж, спортын дэд мастер хүртээд байгаа юм.