ОХУ-ын Москва хотын "Лужник" цэнгэлдэх хүрээлэнд Дэлхийн шилдэг шатарчид нэгэн дээвэр дор жилдээ нэг удаа хуран чуулдаг. Салманы ивээл дор болж буй түргэн болон түргэвчилсэн (блиц болон рапид) тоглолтын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлтэй шатарчдын элит тэмцээнд манай улсаас 11 шатарчин оролцох болзол хангасан. Тэмцээнд Их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, ОУМ Т.Мөнхзул, ДШХМ Ц.Тэнгис, Д.Мөнхзул, Н.Цогзолмаа нар өрсөлдөж байгаа юм. Одоогоор тэмцээний эмэгтэйчүүдийн блиц төрөлд гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул долдугаар байрт бичигдэж байгаа нь манай тамирчдын хамгийн өндөр амжилт байна. Тэрээр рапид төрөлд 39 дүгээр байрт бичигдэж байгаа нь ч тэмцээнд оролцсон Монгол шатарчдаас хамгийн өндөр амжилттайд явна.