
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “2026 оны ОХУ болон Ираны эсрэг хориг тогтоох тухай Линдси О.Грэмийн хууль” нэртэй хуулийн төслийг баталжээ.
Уг хуулийн төсөлд Америкийн засаг захиргааны ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнүүдийг өргөжүүлэх, Ираны эсрэг тогтоосон хоригуудын үйлчлэх хугацааг сунгах тухай тусгажээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Ерөнхийлөгч Д.Трампад уг хуулийн төслийг баталсанд талархаж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр, “Сенатор Линдси О.Грэм Украинд айлчлах бүртээ ОХУ-д үзүүлэх дарамтаа сулруулахгүй байх, хориг арга хэмжээнүүдээ чангатгаж, энхийг тогтоох арга замуудыг хайх ач холбогдлын тухай ярьдаг байсан. Үүнд Оросоос газрын тос худалдан авах шийдвэр гаргаж, ОХУ-д санхүүгийн тусламж үйлчилгээ үзүүлж, В.Путин болон ОХУ-ын Украинд явуулж буй дайнтай хамааралтай Оросын компаниудтай бизнес хийж байгаа улс орнууд ч хамаатай юм.” гэжээ.
Сенатор агсан Линдси О.Грэмийн санаачилсан уг хуульд АНУ-ын Ерөнхийлөгчид ОХУ-ын эрчим хүчний хамгийн том импортлогч БНХАУ, Энэтхэг, Турк зэрэг орнуудын импортын бараа бүтээгдэхүүнүүдийн гаалийн татварыг 100 хүртэлх хувь нэмэгдүүлэх эрх олгох, Оросын батлан хамгаалах, эрчим хүч болон банк санхүүгийн байгууллагууд, улс төр, зэвсэгт хүчний салбарын удирдлагуудын эсрэг хориг тогтоох тухай тусгажээ.










