
Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
-Долоодугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хойд хилийн шугам шинэчлэхээр явж байхад хүний санаанд багтамгүй зүйлээр гүтгэсэн. Би энэ асуудлаар сайд хүний хувиар биш иргэн хүн, үр хүүхэд, хань ижлээ гүтгүүлсэн эцэг хүний хувьд гомдол гаргаж шалгуулсан. Гүтгэлэг даамжирсаар байна.
Улс төр, бизнес, хууль хүчний байгууллагын өнгөрсөн хугацаанд угсарсан мафийн сүлжээ бүрэн утгаараа ажиллаж хууль сариулах байгууллага, төрийн цэргийн байгууллагыг татан оролцуулж сүүлдээ улс орныг үгүй хийх хэмжээнд хүрч байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Э.Бямбажав Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчөөр ажиллаж байхдаа С.Зоригийн хэрэгт ял шийтгүүлж байсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Цогжаргал Гадаадын иргэнийг дарамталж, залилан мэхэлсэн гэх хэрэгт нэр холбогддог.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тамгын дарга Б.Нямгомбо Бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт шалгагдаж байгаа.
ШШГЕГ-ын харьяанд их хэмжээний нөөцтэй нүүрний орд болон гантиг чулууны орд байдаг Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа А.Намсаманд нар ашиглахаар ШШГЕГ-т үүрэг даалгавар өгч байсан.
2012 онд нэг эмэгтэйг гарган ирж хуулийн байгууллага Х.Тэмүүжин сайдыг унагааж байсан түүхтэй. Энэ цаг үед над дээр Б.Булнай гэх эмэгтэй гарч ирсэн. Б.Булнай гэх эмэгтэй намайг сайд болохтой зэрэгцээд гүтгэлэгт бичлэг түгээсэн. Араас нь залгуулаад С.Амарсайхан охиноо хүчирхийлдэг, жирэмсэн болгодог, эхнэр нь галзуугийн эмнэлэгт хэвтсэн гэх хүний ухаан санаанд оромгүй гүтгэлэг тараасан.
Б.Булнай гэх эмэгтэй Г.Занданшатарын ойрын хамаатан. Дээрх эмэгтэй Цагдаагийн байгууллагын тусгай объект түүнтэй холбоотой тендерүүдийг авдаг байсан. Б.Булнай нь цагдаа нарыг барьцаалж, бичлэг хийж, түүгээрээ дарамтлан мөнгө авдаг байсан гэж иргэдийн гомдол асар ихээр ирдэг гэв.










