
Намрын сэрүүний улиралд томуугийн халдвараас жил бүр урьдчилан сэргийлэхээр томуугийн вакцин хийдэг. Хичээл, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд орчноосоо халдвар авах эрсдэл нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлж томуугийн дархлаажуулалтыг 1 сарын хугацаанд цэцэрлэг дээр нь харьяа өрхийн эмнэлгийн эмч, сувилагч очиж хамруулж байгаа.
Зарим эцэг, эх хүүхдэдээ вакцин хийлгэхийг эсэргүүцэж байгаа учраас заавал эцэг, эхийн зөвшөөрлийг авч хийж байгаа аж.
Тэгвэл энэ талаар бид Чингэлтэй дүүргийн 10-р хорооны ӨЭМТ-ийн эмч Б.Нандин-Эрдэнээс тодрууллаа.
Аль аль нь боломжтой. Учир нь вакцин хийж байгаа газар тухайн хэсэгт ариутгал хийж, хэдхэн секундын дотор вакциныг хийдэг учраас хүүхдэд халдвар, бохирдол дамжих эрсдэл байхгүй. Цэцэрлэг дээр вакциндаа хамрагдаж амжаагүй, дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж вакцин хийлгэх боломжтой.
Үүнд ямар нэгэн асуудал байхгүй.
Вакцин гэдэг нь тухайн өвчнийг үүсгэгч вирус, нянгийн эсрэг бие махбодын дархлааны тогтолцоонд “танилцуулга” өгөх үйл явц гэж ойлгож болно.
Тухайлбал, томуугийн вакцин нь хүнийг өвчлүүлэх хэмжээнд биш, дархлааны тогтолцоонд тухайн вирусийг таних, түүнтэй тэмцэх чадварыг бий болгох зорилготой. Өөрөөр хэлбэл, дархлааны тогтолцоо тухайн вирусийг урьдчилан “таньж”, дараа нь жинхэнэ халдвар биед орж ирэхэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ санах боломжтой болдог.
Тиймээс вакцин нь тухайн өвчнийг үүсгэх зорилготой зүйл биш юм. Харин вакцин хийхэд тодорхой эсрэг заалт бий.
Тухайлбал, элэг болон бөөрний өвчлөлийн хүнд шатанд байгаа, мөн сүүлийн зургаан сарын хугацаанд уналт, таталт өгсөн хүмүүст вакцин хийхгүй байх заалттай. Үүнээс бусад тохиолдолд хөнгөн зэргийн өвчлөлтэй байсан ч эмчийн үзлэг, зөвлөгөөний үндсэн дээр вакцинд хамрагдах боломжтой. Мөн гэрээр хэвтэрт байдаг иргэдийг өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрээр нь очиж вакцинжуулах юм.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд тухайн иргэдийн мэдээллийг бүртгэлдээ хадгалдаг учраас урьдчилан утсаар холбогдож, гэрт нь очиж дархлаажуулалтад хамруулдаг. Энэ жилийн томуугийн дархлаажуулалтад БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт томуугийн вакцин хэрэглэж буйгаа хэллээ.










