УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурван өдрийн завсарлага авав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны зүүн талд мэдээлэл өглөө.
АН-ын дарга О.Цогтгэрэл “Ерөнхий сайд Н.Учрал яаралтай өөртөө итгэл үзүүлэх бичгээ оруулж ирэх хэрэгтэй. Томилогдсон парламентаасааа итгэлээ асуу. Танхимын сайд нар нь Ерөнхий сайд даа итгэхгүй байна. Ийм Засгийн газар ард түмэн, парламентын өмнө ажлаа хариуцаж хийж чадахгүй байна.
Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайдад эелдгээр боломж олгож байгаа. Итгэл үзүүлэх асуудлаа оруулж ирээд дэмжигдэх юм бол бүх зүйлийг нь дэмжиж байна гэсэн үг” гэв.










