Төсвийн орлого 18.4 хувиар өссөн ч алдагдал 2.2 их наядад хүрчээ

УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙГ Засгийн газраас өргөн барихдаа өмнөх оны төсвөөсөө 32,7 хувь өсөлттэй өргөн барьсан. Нэг талаасаа төрийн өмчит компанийн орлогыг өөрийн болгож ноогдол ашиг болгон авч байгаа юм бол зардлаа дагаж өсгөх логик байж болохгүй шүү дээ.
Сүүлийн жилүүдэд дан Монгол ардын нам засаглаад даам гарчихлаа шүү дээ. Ер нь эд нар бие биедээ хайртайдаа голын хоёр эрэг дээр гарчихаад бие бие рүүгээ чулуу шидээд байгаа юм байхгүй. Үндсэндээ эрх мэдлийн тулаан өрнөж байна.










