
Хөлбөмбөгийн спортын хамгийн нэр хүндтэй шагнал гэгддэг Ballon d’Or буюу Алтан бөмбөг шагналд нэр дэвшигчдийн нэрсийг өнгөрсөн мягмар гарагт албан ёсоор зарлажээ.
1956 оноос хойш жил бүр оны шилдэг хөлбөмбөгчид олгож ирсэн уг шагналыг өнгөрсөн онд Францын шигшээ багийн тоглогч, PSG клубийн довтлогч Усман Дембеле хүртсэн билээ.
Лигийн болон олон улсын түвшинд клубийнхээ, шигшээ багийнхаа төдийгүй улсынхаа нэрийг дээр гаргаж, Ballond’Or шагналд нэр дэвшсэн тоглогчдод Аргентины шигшээ багийн ахлагч асан Лионель Месси, Францын шигшээ багийн ахлагч Килиан Мбаппе, Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн, Английн шигшээ багийн хагас хамгаалагч Жүд Бэллингем, Испанийн шигшээ багийн тоглогч Ламин Ямал, Манчестер Сити клубийн довтлогч Эрлинг Хааланд зэрэг нийт 30 тоглогч багтжээ.
2026 оны Ballon d’Or шагналд Францын PSG клубийн нийт 10 тоглогч, Испанийн хөлбөмбөгийн лигээс 7 тоглогч, Английн Премьер лигээс 5 тоглогч нэр дэвшжээ.
39 настай Л.Месси Ballon d’Or шагналыг хүртэх юм бол энэ нь түүний 9 дэх Алтан бөмбөг болох юм.
Барселона клубийн тоглогч, энэ удаагийн ДАШТ-ээр өсөж яваа ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулсан Испанийн шигшээ багийн тоглогч, 19 настай Ламин Ямал Оны шилдэг хөлбөмбөгчийн шагналаас гадна Оны шилдэг авьяслаг залуу тоглогч шагналд нэр дэвшжээ.
Испанийн шигшээ багийг дэлхийн аваргын цомын эзэн болоход хөтөлсөн гоолыг Аргентины шигшээ багийн хаалганд хийсэн Ферран Торресоос гадна Испанийн шигшээ багийн 5 тоглогч Ballon d’Or-д нэр дэвшжээ.
Энэ онд 70 жилийн ой нь тохиож буй Ballon d’Or шагнал гардуулах ёслол ирэх 10-р сарын 26-нд Лондон хотноо болох юм.
Эх сурвалж: Reuters










