
Өнгөрсөн сарын 26-нд Хятад-Балбын хил дээр болсон үер, хөрсний нуралтын улмаас амиа алдсан иргэдийн тоо 939-д, сураггүй болсон иргэдийн тоо 3925-д хүрээд байна. Сураггүй болсон иргэдийн 600 орчим нь гадаадын иргэд аж.
Гамшигт өртсөн бүс нутагт эрэн хайх, аврах ажиллагаа явагдсаар байгаа ба аврагчид үерийн улмаас “Тришули-3А” усан цахилгаан станцын хонгилын давхар болон газар доорх усны шугам хоолойд гацсан 900 гаруй ажилчдыг гаргаж авахаар ажиллаж байна.
Балбын Дотоод хэргийн сайд Судан Гурунг аврагчид хонгилын давхарт хүрч, жижиг нүхээр хүчилтөрөгч өгч эхэлсэн талаар мэдээлжээ. Уг ажиллагаанд газар доороос болон газар доорх байгууламжаас иргэдийг аврах ажиллагаагаар мэргэшсэн Энэтхэг, Хятад зэрэг орны аврах бригадууд оролцож, Балбын цагдаагийн болон цэргийн албан хаагчид, аврагчдад тусалж байгаа аж.
Эх сурвалж: The Guardian









