Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Азийн хөлбөмбөгийн холбооны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд наймдугаар сарын 31-нээс Улаанбаатар хотод эхэлнэ.
“I” хэсэгт Монгол, Гуам, Умард Марианы Арлуудын залуучуудын шигшээ багууд өрсөлдөх юм. Монголын багийн ахлах дасгалжуулагч Марко Ражини шинэ бүрэлдэхүүнтэй багийнхаа анхны тэмцээнд амжилттай оролцож, Монголын хөлбөмбөгт шинэ ахиц гаргах зорилготой байгааг онцолсон байна.
Монголын шигшээ багийн тоглогч Б.Хабул багийн уур амьсгал сайн байгааг хэлээд, үзэгчдээ хүрэлцэн ирж дэмжихийг уриалав. Харин Гуам болон Умард Марианы Арлуудын багийн төлөөлөл тэмцээндээ сайн бэлтгэж, дараагийн шатанд шалгарах зорилготой байгаагаа илэрхийллээ.









