
Хятад-Балбын хил дээр болсон үерийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 691-т хүрч, сураггүй болсон иргэдийн тоо 3000-ыг давжээ.
Сураггүй болсон иргэдийн 517 нь гадаад улсын иргэд, 933 нь хөрсний нуралт, мөсөн голын хэлтэрхийний улмаас үерлэсэн гол дээр байрлах Усан цахилгаан станцын ажилчид, 45 нь Балбын зэвсэгт хүчний албан хаагчид, 40 нь цагдаагийн албан хаагчид байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагт цаг агаарын нөхцөл байдлаас болж эрэн хайх, аврах ажиллагаа хэсэг хугацаанд зогссон байна. Балбын эрх баригчид бусад улс орнуудаас гамшигт өртсөн бүс нутгийн зам тээвэр, харилцаа холбоог сэргээх, цогцос таних, ДНХ шинжилгээ хийх, цогцоснуудыг удаан хугацаанд хадгалах, УЦС-ын хонгилд гацсан иргэдийг гаргаж авах зэрэгт туслахыг хүсжээ.
Түүнээс гадна Балбын эрх баригчид үерийн улмаас 20 гаруй гүүр сүйдэж нурсан тул БНХАУ болон Энэтхэг улсаас зөөврийн гүүрнүүд хүссэн байна.
Балбын Сангийн сайд Сварним Вагле гамшигт өртсөн бүс нутгийг сэргээн босгоход 4-5 тэрбум ам.доллар шаардлагатай гэжээ.









