Венийн музейгээс дөрвөн сая ам.долларын үнэтэй, 600 алмаазан шигтгээтэй зүүлт хулгайлжээ

Хичээлийн шинэ жил эхлэх есдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Тухайн өдөр тэгш, сондгой дугаарын зохицуулалт хийхгүй бөгөөд есдүгээр сарын 2-ноос ердийн хязгаарлалт үргэлжилнэ. Энэ жил дугаарын хязгаарлалтыг бүсчлэл харгалзахгүйгээр өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд мөрдөж байна.









