
Өнгөрсөн бямба гарагт Хятадын Yulie Qige нэртэй влогер нийгмийн сүлжээнд нийтэлсэн бичлэгээрээ Хятадын Хэбэй мужид байцай хурааж байсан ажилчид байцайгаа ачааны машинд ачихаасаа өмнө формальдегидийн уусмалд дүрж буй дүр зургийг харуулжээ.
Тухайн талбайд ажиллаж байсан ажилчин тус влогерт байцайнуудыг тус уусмалд дүрснээр байцайнууд 2-3 өдрийн турш шинэхэн байдлаа хадгалдаг тухай дурдаж, тухайн байцайнуудыг Жяньсү мужийн Сучянь хотын захад нийлүүлэхээр ачсан тухай ярьжээ.
Формальдегидийн шингэн уусмал нь өнгөгүй, хурц үнэртэй, ДЭМБ-аас хүний биед хорт хавдар үүсгэгч бодисын 1-р зэрэглэлд оруулсан химийн бодис юм.
Yulie Qige влогерын бичлэг олны анхаарлыг татаж, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээлсний дараа Хятадын эрх баригчид иргэдийн хүнсэнд хэрэглэх байцайг хурдан муутгахгүйн тулд формальдегидийн уусмал ашигладаг гэх мэдээллийг албан ёсоор шалгаж эхэлжээ.
БНХАУ нь жилд 30 сая гаруй тонн байцай хурааж авдаг ба энэ нь дэлхий даяар жил бүр хурааж авдаг нийт байцайны тал орчим хувийг эзэлдэг байна. Хятадын байцайг худалдан авагч хамгийн том орнууд нь Вьетнам, БНСУ, ОХУ зэрэг улс аж.



Эх сурвалж: China probes use of formaldehyde to keep cabbages fresh
(1) Facebook









