Монгол Улс, Юнеско-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо

HBO сувгийн “Хаан ширээний тоглоом” цувралын Жон Снөүгийн дүрээрээ олонд танигдсан Английн жүжигчин Кит Харингтон Warner Bros. компанийн шинэ “Харри Поттер” цувралд профессор Гилдерой Локхартын дүрийг бүтээхээр болжээ.
Профессор Гилдерой Локхартын дүр “Харри Поттер ба Нууцат өрөө” номоос сэдэвлэсэн хоёрдугаар улиралд гарч ирэх ба зураг авалт нь энэ намраас эхлэх аж.
“Харри Поттер ба Философийн чулуу” номоос сэдэвлэсэн найман ангитай “Харри Поттер” цувралын нэгдүгээр улирал энэ оны арванхоёрдугаар сард HBO суваг болон HBO Max стриминг платформоор гарч эхлэх юм.
Тус цувралын гол дүр болох Харри Поттерын дүрд 12 настай Шотланд гаралтай жүжигчин Доминик МакЛафлин тоглох юм.









