Улаанбаатар сэргээгдэх эрчим хүч, сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн профессор Ван И-тэй уулзаж, ногоон шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Талууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах судалгаа, туршилтын төсөл хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, стратегийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.
Уулзалтын үр дүнд байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт, чухал ашигт малтмал болон технологийн шилжилтийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлахаар тогтлоо.









