Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ

2026 оны Дэлхийн мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээний 90-ээс дээш насныхны 100 метрийн гүйлтийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа түрүүлж, алтан медаль хүртлээ.
Тэрбээр өмнөх тэмцээний 90-94 насны ангилалд зургаан төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн болон тэмцээний дээд амжилтуудыг шинэчилж байв. Тодруулбал, 60, 400, 800 метрийн гүйлт, гурвын харайлтад түрүүлсэн бол 200 метрийг 37.12 секундэд, 1500 метрийг 7:55.12 минутад туулж, дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Энэ жилийн Дэлхийн мастеруудын хөнгөн атлетикийн ДАШТ-д 90 гаруй орны 11 мянга орчим тамирчин оролцож байна.









