
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын17 дугаар бага хурал (COP17)-ын Дээд түвшний уулзалт 2026 оны наймдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо эхэлнэ.
Дээд түвшний уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон олон улсын байгууллага, улс орнуудын өндөр түвшний төлөөлөгчид оролцоно.
Мөн дэлхийн улс төр, тогтвортой хөгжлийн салбарт манлайлан ажиллаж ирсэн нэр хүндтэй зочид хүрэлцэн ирж байна. Тухайлбал,
• НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Бан Ги Мүн
• Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин
• Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч асан, UNCCD-ийн Газрын элч Тарья Халонен
• Бүгд Найрамдах Коста Рика Улсын Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесада
• Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд асан Жигми Ёзер Тинлей
• НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсен
• НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлынхөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбах
• Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурьконвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стиелл
• Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ынконвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Астрид Шомакер
• UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Ибрахим Тио
• Дэлхийн банкны группийн “Planet” чиглэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Гуанжэ Чэнь нар оролцоно.
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног дэлхийн улстөр, НҮБ болон олон улсын байгууллагын өндөртүвшний төлөөлөгчдийн оролцоотойгоор эхэлж, Улаанбаатар хот газрын доройтол, цөлжилт, гангийнасуудлаарх дэлхийн хэмжээний бодлогын яриахэлэлцээний төв болж байна.









