
Тансаг зэрэглэлийн Loro Piana брэндийн гүйцэтгэх захирал Фредерик Арно Монголд ирсэн байна. Тэрбээр таван цагийн өмнө Instagram хуудсынхаа стори хэсэгт Монголд авхуулсан зургаа нийтэлжээ.

Өдгөө 32 настай Фредерик Арно 2024 оноос LVMH-ийн цагны бизнесийг удирдаж, 2025 онд Loro Piana-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.
Түүний аав Бернар Арно нь Louis Vuitton, Dior, Tiffany & Co., Bulgari зэрэг 75 орчим брэндийг нэгтгэсэн LVMH группийн тэргүүн. Forbes сэтгүүл энэ оны гуравдугаар сард Арногийн гэр бүлийн хөрөнгийг 142 тэрбум ам.доллароор үнэлж, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн 12 дугаарт жагсаажээ.
Фредерик Арног Blackpink хамтлагийн гишүүн Лисатай болзож байгаа гэх мэдээлэл өмнө нь олон улсын хэвлэлүүдээр гарч байсан ч тэд харилцаагаа албан ёсоор баталгаажуулж байгаагүй юм. Харин энэ оны зургаадугаар сард тэднийг салсан гэх мэдээлэл цацагдаж байжээ.









