
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулж буй “Хотын дарга нарын чуулга уулзалт”-аар Улаанбаатар хот стратегийн хамтын ажиллагааны чухал баримт бичгүүд байгууллаа.
Цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын “BYD Company Limited” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Ингэснээр дараах дөрвөн технологийг нийслэл Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломжтой болж байна.
Үүнд:
• Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх
• Цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө” олноор байгуулах
• Цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /BESS/
• Баттерейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх яриа хэлэлцээр багтаж байна.
Түүнчлэн Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлэхээр боллоо. Үр дүнд нь үерийн асуудлыг шийдвэрлэх Туул-1 коллекторыг эрчимжүүлэх, хурдны зам барьж, трамвайн төслийг эхлүүлэх гээд стратегийн чухал ач холбогдолтой томоохон төслүүд урагшлах боломж бүрдлээ.









