
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод аймгийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Иймд гол, мөрний усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан болон үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
8 дугаар сарын 19-ний 20:00 цагаас 20-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын төлөв
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5–10 метр байна. Борооны өмнө зарим газарт түр зуур ширүүсэх төлөвтэй.
Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнодын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +9…+14 градус байна.
Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчим
Шөнөдөө үүл багасаж, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
Багануур орчим
Шөнөдөө үүл багасаж, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
Тэрэлж орчим
Шөнөдөө үүл багасаж, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3–8 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.









