
2026 оны наймдугаар сарын 15, 16-ны бямба, ням гарагт цахилгаан шугам, тоноглолд төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор Төв аймгийн зарим суманд цахилгаан хязгаарлана.
Тодруулбал, Баянжаргалан, Баянцагаан суманд 10:00-18:00 цагийн хооронд “Монкоул Петро”, “Цэцэнс Майнинг”, “Говь Хурах”, “Рео”, “Ноён Гари”, “Такаражин”, Баянцагаан шохойн чулууны үйлдвэр, “Минералплас”, “Монгол Чех Металл” болон эдгээрийн ойр орчмын хэрэглэгчдийн цахилгаан түр тасарна.
Төлөвлөгөөт засвар үйлчилгээг цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны холбогдох дүрэм, журмын дагуу гүйцэтгэх тул хэрэглэгчдийг зарласан хугацаанд цахилгааны хэрэглээгээ зохицуулж, хүлээцтэй хандахыг зөвлөж байна.
Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орвол хэрэглэгчийн гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мэдээлэл хүргэх аж.









