
Өнгөрсөн мягмар гарагт Эквадорын цагдаа нар Эквадор-Колумбийн хилийн ойролцоо 370 боодол бүхий 469 кг хар тамхи ачиж явсан ачааны машиныг илрүүлжээ. Ачааны машинаас илрүүлсэн хар тамхины боодол тус бүрийн гадна Норвегийн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч, Манчестер Сити клубийн тоглогч Эрлинг Хааландын зургийг наасан байжээ.
Эрлинг Хааландын хувьд энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д долоон гоол оруулж, багаа шөвгийн наймд хөтөлснөөр хөгжөөн дэмжигчдийнхээ тоог нэмж, нэр алдар нь улам өссөн билээ.
Хар тамхины наймаачид хар тамхиныхаа чанар, төрөл, гарал үүслийг ялгахын тулд олны танил одууд, тамирчдын дүр зургийг ашиглах нь элбэг бөгөөд өмнө нь 2017 онд Перугийн цагдаа нар Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Мессигийн зурагтай 1417 кг хар тамхи илрүүлж байжээ.
Эквадор нь хар тамхины наймааны логистикийн төв гэгддэг ба Эквадорын гэмт бүлэглэлүүд Колумб, Мексикийн хар тамхины картелуудтай хамтран АНУ болон Европ руу хар тамхи гаргадаг аж. Нийлүүлсэн хар тамхиных нь 80 хувь нь Колумб улс, үлдсэн нь Перу улсаас гаралтай байдаг ба энэ оны эхний хагаст л гэхэд Эквадорын цагдаа нар 80 тонн хар тамхи хураан авчээ.









