
Гаалийн ерөнхий газраас он гарсаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болон эм, тарилгатай холбоотой зөрчлийн талаар мэдээллээ.
Он гарсаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 14 тохиолдлыг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Гаалийн байгууллагаас мэдээлснээр улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил нийт илэрсэн зөрчлийн 22 хувийг эзэлж байгаа аж.
Мөн чихрийн шижингийн үед хэрэглэх зориулалттай тарилгыг тураах бүтээгдэхүүн нэрээр арилжааны зорилгоор оруулж ирэх зөрчил нэмэгджээ. Энэ төрлийн 40 тохиолдол бүртгэгдэж, 1300 орчим тарилгыг хураан авч, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Үүний зэрэгцээ гаалийн цахимжилтын хүрээнд gaali.mn сайтаар иргэд 12, хуулийн этгээд болон аж ахуйн нэгжүүд 33 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон байна. Цаашид цахим үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан хөтөч нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Видео үзэх:









