“Baby Shark”-т тоглосон хүү к-поп дуучин болжээ

Энэ сарын 12-ны орой дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст нар бүтэн хиртжээ. Гринланд, Исланд, Португал болон Исланд зэрэг улсад байсан хүмүүс сар нарыг бүтнээр нь хааж буй ховор үзэгдлийн гэрчүүд болсон бол Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн Вант улсаас сар нарны 85-95 хувийг хааж буйг харах боломжтой байжээ.
Европт хамгийн сүүлд 20 гаруй жилийн өмнө буюу 1999 онд л нар бүтэн хиртэж байсан тул энэ удаагийн нар хиртэлт олны анхаарлыг татаж, сүүлийн хэдэг өдрүүдэд нар хиртэлтийг ажиглах тусгай шил, дурангууд өндөр эрэлттэй байсан байна.
Дараагийн нар хиртэлт 2027 оны наймдугаар сарын 2-нд болох ба нар бүтэн хиртэх үзэгдлийг Испанийн өмнөд хязгаар, Хойд Африкийн орнуудаас ажиглаж болох аж.









