
2011 онд Соёл урлагийн их сургуулийн оюутан байх үедээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлсэн Ш.Шинэцэцэгтэй холбоотой хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ.
Хохирогчийн өмгөөлөгчийн мэдээлснээр прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд яллагдагч нартай холбоотой материалыг шүүхэд хүргүүлсэн байна. Мөн яллагдагчдаас дөрөвт холбогдох хэрэгт гурван хүн шүүхийн шатанд шилжсэн талаар прокуророос мэдээлсэн гэжээ.
Уг хэрэг нь 2011 онд хохирогчийг СУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байх үед болсон гэх бөгөөд ангийнх нь долоон эрэгтэйд Эрүүгийн хуульд заасан бүлэглэн үйлдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн талаар өмнө нь мэдээлэгдэж байсан.
Уг хэрэг өмнө нь хэд хэдэн удаа хаагдсан ч хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдлын дагуу дахин шалгагдаж, ийнхүү прокуророос шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
Одоо шүүх яллагдагч нарыг дуудан бүртгэж, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг зарлах бөгөөд үүний дараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.







