
Өнөөдөр ихэнх нутгаар халуун байх тул халалтын улмаас үүсэж болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо орж, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метрийн хурдтай салхилж, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +22…+27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр +34…+39 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метрийн хурдтай, +27…+29 градус дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метрийн хурдтай, +25…+27 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метрийн хурдтай, +25…+27 градус дулаан байна.







