Өчигдөр 102 тусгай дугаарт 2321 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

“Явуулын оффис” өнөөдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвд 11:00-15:00 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Энэ үеэр дараах төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой. Үүнд:
- Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ
- Иргэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ
- Иргэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Тоон гарын үсэг олгох
- Өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэх

Иргэд та бүхэн “Явуулын оффис”-т очиж, хэрэгцээт төрийн үйлчилгээ, лавлагаа мэдээллээ түргэн шуурхай авах боломжтой юм байна.
Эх сурвалж: УБЕГ







