
АНУ-ын Төрийн департамент Америкийн Нэгдсэн Улс руу түр хугацаагаар бизнесийн (B-1) эсвэл амралт, эсвэл эмчилгээний (B-2) зорилгоор аялахаар виз мэдүүлж буй 50 гаруй орны иргэдээс 15 мянган ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулахыг шаардсан “визийн бонд” туршилтын хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэхээр болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны 2025 оны 8-р сард хэрэгжүүлж эхэлсэн “визийн бонд” туршилтын хөтөлбөр нь АНУ-д зорчиж буй гадаадын иргэдийг визийн хугацаагаа хэтрүүлэхгүй байх, АНУ-д байх хугацаандаа ямар нэг зөрчил гаргахгүй байх, хүлээсэн үүргээ биелүүлэхэд онцгой үр дүнтэй байсныг онцолжээ.
Визийн бонд хөтөлбөр анх хэрэгжиж эхэлснээр АНУ-ын консулын ажилчид АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчлалын) ангиллын визийн шаардлага хангасан иргэдээс виз олгогдохоос өмнө 15 000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулахыг шаардаж байсан бол 8-р сарын 3-наас АНУ-ын виз хүсэгчид доод тал нь 10 000 ам.доллар, дээд тал нь 20 000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах ёстой болж байгаа аж.
Визийн бонд хөтөлбөр дэлхийн 50 гаруй орны иргэдэд үйлчлэх ба уг хөтөлбөр Монгол улсад 4-р сарын 2-ноос үйлчилж эхэлсэн билээ.







