
Өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Telegram мессенжерийг үүсгэн байгуулагч Павел Дуровыг алан хядах ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлсэн гэсэн үндэслэлээр алан хядагчид, экстремистүүдийн жагсаалтад оруулжээ.
Оросын эрх баригчид Telegram мессенжерийн удирдлагуудыг платформоосоо алан хядагчдын ОХУ-д алан хядах үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг сувгууд болон бот хаягуудыг устгаагүй хэмээн буруутгаж байгаа бол П.Дуров Оросын эрх баригчдын гаргасан шийдвэрийг үл тоож буйгаа нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.
Нөгөө талаас П.Дуровыг террористуудын жагсаалтад оруулах шийдвэр гарсан даруйд технологийн мэдээ мэдээлэл нийтэлдэг “Код Дурова” сэтгүүл нэрээ “Код.ру” болгон сольж, цахим болон аудио ном худалдаалдаг “Литрес” сайт Н.Кононовын “Код Дурова” номыг борлуулалтаасаа хассан бол цахим худалдааны Ozon, Яндекс Маркет платформууд П.Дуровын нэр дурдагдсан, П.Дуровын зурагтай бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй гэдгээ мэдэгджээ.
Түүнчлэн П.Дуровыг сурталчилгаандаа ашиглаж байсан нөхөн үржихүйн эмнэлэг нийгмийн сүлжээн дэх хуудаснууд, албан ёсны сайтасаа П.Дуровын нэр дурдагдсан бүх мэдээллээ устгаад байгаа бол Kion оросын онлайн кинотеатр платформоосоо 2021 онд гарсан “Дуров” баримтат киног устгажээ.
Эх сурвалж: BBC







